Гуравдугаар сарын 11-нээс эхлэн нөөцийн махыг худалдаанд гаргахаар болжээ

Гуравдугаар сарын 11-нээс эхлэн нөөцийн махыг худалдаанд гаргахаар болжээ

Нөөцийн махыг гуравдугаар сарын 11-нээс эхлэн худалдаанд гаргах Засгийн газрын шийдвэр гарчээ. Өнөөдрийн байдлаар нөөцийн махны үнийн мэдээлэл гараагүй байна.

Түүнчлэн Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан дундын зуучлалгүйгээр мал, махыг малчдаас хэрэглэгчдэд худалдаалах үйл ажиллагааг үе шаттай, тогтмол зохион байгуулахаар болжээ. Өнгөрсөн онд 7000 гаруй тонн нөөцийн мах бэлтгэсэн бөгөөд үхрийн ястай мах 10700, хонины ястай мах 8600, ямааны ястай мах 6400 төгрөгөөр үнэтэй байсан юм. Энэ хавар Сүхбаатар дүүргийн хэмжээнд 30 орчим дэлгүүр, цэгээр нөөцийн мах борлуулах бөгөөд хаяг байршил, үнэ ханшийн мэдээллийг иргэддээ тухай бүрд нь хүргэж ажиллах талаар өмнө нь мэдээлж байсан юм.