Үндэсний номын сан маргаашнаас эхлэн түр хугацаанд ажиллахгүй гэж мэдэгдэв

Үндэсний номын сан маргаашнаас эхлэн түр хугацаанд ажиллахгүй гэж мэдэгдэв

Монгол Улсын Үндэсний номын сангийн захиргаанаас тус номын сан шинэ байрандаа салбарлан нүүх бэлтгэл ажил хийхтэй холбоотойгоор 2024 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн уншлага, үйлчилгээг хэсэг хугацаанд хаах болсныг албан ёсны цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Үндэсний номын сангийн шинэ барилга Сүхбаатар дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт АНУ-ын Элчин Сайдын Яамны урд хэсэгт баригдаж байгаа юм. Тус шинэ барилга нь 16 уншлагын танхимтай бөгөөд 530 хүнд зэрэг үйлчлэх боломжтой аж.

Монгол Улсын Үндэсний номын санг 1951 онд 500 мянган номын даацтайгаар тооцоолж, ашиглалтад оруулж байсан ч өдгөө гурван сая гаруй номтой болсноор тус барилгын даац хэтэрчээ.