“Playtime” фестивальд оролцох уран бүтээлчдийг албан ёсоор зарлалаа

“Playtime” фестивальд оролцох уран бүтээлчдийг албан ёсоор зарлалаа

Амьд хөгжмийн “Плэйтайм” наадмын товыг зохион байгуулагчдын зүгээс албан ёсоор зарлалаа. Уг наадам ирэх долдугаар сарын 4, 5, 6, 7-нд Налайх дүүрэг дэх шинэ талбайд дөрвөн өдрийн турш болох аж.

Энэ удаагийн наадамд 21 орны 50 гаруй гадаад хамтлаг, уран бүтээлчид оролцох юм. Наадмын голлох уран бүтээлчид нь пост-метал урсгалаар тоглодог Америкийн алдарт “Дийтхээвэн”, альтирнатив рок урсгалын “Тийнэж фэн клуб”, Солонгосын “Айдиотэп”, Японы алдарт “Тое”, Шведийн домогт “Вомитори”, орчин цагийн дэлхийн хөгжмийн ертөнцийн анхаарлыг татаж буй залуу хамтлагийн нэг Өвөрмонголын “Нарабара” байх гэнэ.

Тэгвэл Монголоос 45 жилийн түүхтэй “Инээмсэглэл” хамтлаг, дуучин Э.Минжинсор анх удаа тайзнаа амьд хөгжмийн хамтлагтай тоглож,  17 жилийн дараа “Шөнийн галт тэрэг” эргэн ирэх аж.

“Плэйтайм” наадмын “Эртэч шувуу” хямдралтай тасалбар өнөөдрөөс худалдаанд гарсан бөгөөд ирэх сарын 11 хүртэл үргэлжлэх аж. Өнгөрсөн онд тус наадмыг үерийн улмаас хоёр дахь өдрөөс нь цуцалж байсан. Тэгвэл өнгөрсөн жил энгийн болон ВИП тасалбар авсан үзэгчид “Эртэч шувуу”-ын үеэр 65 хувийн хөнгөлөлттэйгээр тасалбараа авах боломжтой ажээ.