Дөрвөн жилд нэг удаа тохиодог өндөр жил буюу хоёрдугаар сарын 29-н өнөөдөр тохиож байгаа. Манай улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар хоёрдугаар сарын 29-нд төрсөн 2,302 иргэн байдаг гэдгийг Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас мэдээлсэн.
Тэгвэл Говь-Алтай аймгийн Шарга сумын ерөнхий боловсролын сургуулийн хамт олон хоёрдугаар сарын 29-нд буюу дөрвөн жилд нэг удаа төрсөн өдөр нь тохиодог сурагчынхаа баярыг тэмдэглэж өгчээ. Тодруулбал, Говь-Алтай аймгийн Шарга сумын ерөнхий боловсролын сургуульд хоёрдугаар сарын 29-нд төрсөн нэг сурагч байдаг бөгөөд түүнийг Б.Жадамба гэдэг аж. Тус өдөр мэндэлсэн иргэдийн 1,143 нь Улаанбаатар хотод байгаа бол орон нутгаас Хөвсгөл аймагт хамгийн олон буюу 93 хүн амьдарч байна.
?02-29: Говь-Алтай аймгийн Шарга сумын сургуулийн хамт олон дөрвөн жилд нэг удаа төрсөн өдөр нь тохиодог сурагчийнхаа төрсөн өдрийг тэмдэглэжээ?? pic.twitter.com/xi6LIign16
— ӨДРИЙН СОНИН (@DNN_MN) February 29, 2024