Ноос, ноолуур, оёдлын холбоод малчдад 182 сая төгрөгийн хадив өгчээ

Ноос, ноолуур, оёдлын холбоод малчдад 182 сая төгрөгийн хадив өгчээ

Зудын эрсдэлийг хохирол багатай даван туулах үүднээс улс орон даяар иргэн, аж ахуй нэгжүүд хандивын аян өрнүүлж малчдадаа дэмжлэг үзүүлж байгаа.

Хөнгөн үйлдвэрийн салбарын аж ахуй нэгжүүд энэхүү аяныг түүчээлж аж ахуй нэгжүүдийг уриалан Монголын ноос ноолуурын холбооны 21 үйлдвэр нийт 149.5 сая төгрөгийн үнэ бүхий хандив, Монголын оёдлын нэгдсэн холбооны 4 аж ахуй нэгж 33.2 сая төгрөгийн үнэ бүхий хувцас хэрэглэл, нэмнээний хандивын батламжаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунд өглөө. Хандивын батламжийг гардуулах үеэр ноос, ноолуур үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүд төмөр зудтай, зудын хохирол хамгийн их байгаа ноолуур бэлтгэн нийлүүлдэг зүүн аймгуудын малчдад тусламжаа хүргүүлэх хүсэлтээ илэрхийллээ.