ИРГЭД: Малчид ч гэсэн бизнес эрхэлж байгаа хүмүүс. Бизнесийнхээ эрсдэлийг өөрсдөө үүрэх ёстой /ВИДЕО/

ИРГЭД: Малчид ч гэсэн бизнес эрхэлж байгаа хүмүүс. Бизнесийнхээ эрсдэлийг өөрсдөө үүрэх ёстой /ВИДЕО/

Монгол Улс 70 сая толгой малтай. Зудын улмаас одоогийн байдлаар 2.1 сая толгой мал хорогдоод байна. Иймд төрөөс малчдад дэмжлэг үзүүлэх үүднээс малчны зээлийн эргэн төлөлтийг нэг жилийн хугацаагаар хойшлуулж, зээлийн хүүгийн 6 хувийг малчид, үлдсэн хувийг төрөөс төлөх шийдвэрийг өчигдрийн /2024.02.28/ Засгийн газрын хуралдаанаар гаргасан.

Малчид ойролцоогоор 1 их наяд төгрөгийн зээлтэй байгаа бөгөөд зээлийн бүтэн жилийн нийт хүүг тооцож үзвэл 280 тэрбум орчим болно. Үүний 220 тэрбумыг төрөөс төлнө гэсэн үг. Ингэхдээ мэдээж татвар төлөгчдийн мөнгөөр төлж таарна. Иймд бид иргэдээс малчдын зээлийн хүүг төрөөс төлж байгаа талаар ямар байр суурьтай байгааг тодрууллаа.

ВИДЕО: