Баянгол дүүрэгт 20 гаруй тонн хог шатаж байсныг унтраажээ

Баянгол дүүрэгт 20 гаруй тонн хог шатаж байсныг унтраажээ

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг. 20 дугаар хорооны 4 дүгээр байрны хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 02.29-ний өдрийн 22:08 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид нэг км замыг туулан 22:12 цагт очиход тус байрны 20 тонн контейнер дотор хог шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан талаар мэдээллээ.