Баянхонгор аймагт нам даралтын зуух дэлбэрч, нэг хүн нас баржээ

Баянхонгор аймагт нам даралтын зуух дэлбэрч, нэг хүн нас баржээ

Баянхонгор аймгийн төвд цэцэрлэгийн нам даралтын зуух дэлбэрснээс байшин нурж, галч нь нас барсан харамсалтай явдал өчигдөр болжээ. Энэ талаар ОБЕГ-аас "Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз дөрөвдүгээр баг, 13 дугаар цэцэрлэгийн нам даралтын зуух дэлбэрч, нэг хүн өртсөн тухай дуудлагыг өчигдөр /2024.02.29/ 16:03 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчдыг очиход цэцэрлэгийн 3х4 метрийн хэмжээтэй нэг давхар тоосгон байшин дотор нам даралтын хийн зуух дэлбэрсний улмаас байшин бүхэлдээ нурж, уурын зуухны ээлжийн галч, 39 настай иргэн өртөж нас барсан байсан тул цогцсыг Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна. Харин тус галд цэцэрлэгийн хүүхдүүд өртөөгүй гэж холбогдох албаныхан мэдээллээ.