"Miss World" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй Б.Болор "Авъяаслаг мисс" тэмцээний шилдэг 23-т багтжээ

"Miss World" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй Б.Болор "Авъяаслаг мисс" тэмцээний шилдэг 23-т багтжээ

71 дэх удаагийн “Miss World” тэмцээний шалгаруулалт Энэтхэг Улсын Нью Дели хотноо хоёрдугаар сарын 20-ны өдөр эхэлсэн бөгөөд авьяаслаг мисс төрлөөр үргэлжилж байна. 

Дэлхийн 120 гаруй орны гоо бүсгүй оролцож буй тус тэмцээнд "Монголын сайхан бүсгүй" тэмцээний Алтан эрдэнийн титэмт, "Miss world Mongolia 2023" тэмцээний Үндэсний ялагч Б.Болор эх орноо төлөөлөн оролцож байгаа юм. Тэрбээр Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчнээр ажилладаг бөгөөд 2018 онд Хөгжим бүжгийн коллеж буюу Монгол Улсын Консерваторийг “Бүжгийн жүжигчин” мэргэжлээр, 2023 онд СУИС-ийг “Бүжиг дэглээч, найруулагч” мэргэжлээр тус тус төгссөн юм. Тэгвэл өчигдөр буюу хоёрдугаар саын 29-ний өдөр болсон авьяаслаг миссийн тэмцээнд Монголын мисс Б.Болор шилдэг 23-т багтжээ.