LIVE: Зэвсэгт хүчний жанжин штабаас 203 сая төгрөг, 50 сая төгрөгийн бараа материалыг малчдад хандивлалаа

LIVE: Зэвсэгт хүчний жанжин штабаас 203 сая төгрөг, 50 сая төгрөгийн бараа материалыг малчдад хандивлалаа

Зэвсэгт хүчин малчиддаа туслах сайн үйлсийн аянг өрнүүлж мөнгөн хандив тусламжийн барааг  өнөөдөр /2024.03.01/ хандивллаа.

Монгол Улсын Батлан хамгаалах яам , Зэвсэгт хүчний жанжин штаб нэг өдрийнхөө цалинг хандилаж зуданд нэрвэгдсэн малчдад хандивлаж малчдад хэрэгтэй лаа шүдэнзмалы нэмнээ,төл малын угж болон материал хэрэгслийг зуданд нэрвэгдсэн малчдад илгээхээр болж байна.“ Бид хамтдаа малчиддаа туслая” сайн үйлсийн ажлын хүрээнд 203сая 990 мянган төгрөгийг 50 орчим сая төгрөгийн эд материал хүлээлгэн өглөө.
 
Өвөлжилт хүндэрсэн 11 аймгийн 46 суманд гурваас доош ам бүлтэй 1,408 малчин өрхөд хүндрэл үүссэн. Үүний дагуу эдгээр айл өрхөд хүн хүчний дэмжлэг үзүүлэх, тухайн айл өрх орчмын цасыг цэвэрлэх зорилгоор албан хаагчдыг томилон явуулсан. Тодруулбал, Зэвсэгт хүчний 214 дүгээр цэргийн албан хаагч, 21 нэгж техниктэйгээр Сүхбаатар, Дорнод, Төв аймгийн чиглэлд хөдөлгөөн үйлдсэн. Өнөөдрийн байдлаар таван сумын 11 өрхөд үүрэг гүйцэтгэж эхэлсэн байна. Өчигдрийн байдлаар нийт 4,416 малчин өрхийн 1,817 малчин өрхийг түлээ түлшээр хангаж, 2,541 малчин өрхийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, хоол хүнсний тасалдал үүссэн 1,223 малчин өрхөд хүнс тэжээл хүргэх ажлыг зохион байгуулсан байна. Монгол Улсын Зэвсэгт хүчин, Батлан хамгаалах яам Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээллээ.

ҮЗЭХ: