БНСУ-ын эмэгтэйчүүдийн төрөлт түүхэн дэх хамгийн бага түвшиндээ хүрчээ

БНСУ-ын эмэгтэйчүүдийн төрөлт түүхэн дэх хамгийн бага түвшиндээ хүрчээ

БНСУ-ын эмэгтэйчүүд карьераа ахиулах болон хүүхэд өсгөх зардлын улмаас төрөлтийг хойшлуулах эсвэл хүүхэд төрүүлэхгүй байгаа тул дэлхийн хамгийн бага төрөлттэй орнуудын нэг болжээ.

Тус улсын статистикийн мэдээлснээр, өнгөрсөн онд төрөлт 0.72 байсан нь 2022 оныхоос 0.06-аар буурсан нь хамгийн бага үзүүлэлт бөгөөд дөрөвдүгээр улиралд нийт төрөлтийн түвшин түүхэндээ анх удаа 0.6 болж буурчээ. Солонгос улс ЭЗХАХБ-д хамгийн их хүйсийн цалингийн зөрүүтэй орон юм. Солонгос эмэгтэйчүүдийн орлого эрчүүдийнхний хоёр орчим хувиар бага байдаг бөгөөд хүүхэдтэй болсон тохиолдолд ихэнх эмэгтэйчүүд ажлаасаа гарах шаардлагатай болдог байна. 

Улмаар хүүхдүүд дөрвөн настайгаасаа эхлэн математик, англи хэл, хөгжмийн өндөр үнэтэй хичээлд хамрагддаг ч хэт өрсөлдөөнтэй Солонгост хүүхэд өсгөхөд маш их зардал, маш их хичээл зүтгэл шаардлагатай байдаг аж. Иймд тус улын Ерөнхийлөгч Юн Сок Ёол бага төрөлтийг бүтцийн асуудал гэж үзэж байгаагаа мэдэгдсэн ч бодлогод хэрхэн тусгах нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: BBC