"Старлинк"-н интернет үйлчилгээний сарын хураамж 150-250 мянган төгрөг байна

"Старлинк"-н интернет үйлчилгээний сарын хураамж 150-250 мянган төгрөг байна

Өчигдөр "Старлинк" компанийн интернэтийн үйлчилгээ манай улсад албан ёсоор нэвтэрч эхэлсэн талаар бид мэдээлсэн.

Тодруулбал, “Starlink” -ын албан ёсны вебсайт баасан гаригт өөрсдийн сүлжээнд холбосон улсуудын жагсаалтыг шинэчилсэн бөгөөд уг жагсаалтад Монгол Улсад албан ёсоор үйлчилгээ үзүүлж эхэлсэн гэж тэмдэглэсэн юм. Уг бүтээгдэхүүн дотроо “Standard” болон “Mobile” гэсэн хоёр ангилалтай. Аль аль нь сар бүр тогтмол хураамж төлөөд хязгааргүй интернэт ашиглах боломжтой. Бас аль аль ангиллын төхөөрөмжийг нэг удаа худалдаж авах үнэ тээврийн зардал оролцуулалгүйгээр 1,525,000 төгрөг.

Харин сарын хураамж нь 185,000 төгрөг бол нүүдлийн хэрэглээнд илүү тохирсон "Mobile" ангилал нь 250,000 төгрөг аж.