Хаваржилт хүндэрсэн 17 аймгийн 62 суманд Зэвсэгт хүчний 27 ангийн 400 гаруй цэргийн алба хаагч, туулах чадвар сайтай 111 нэгж техниктэйгээр хуулиар хүлээсэн тайван цагийн үүргээ амжилттай гүйцэтгэж байна.
Цэргийн алба хаагчдын зарим хэсэг нь малчдад өвс тэжээл хүргэж, зам даваа нээж байгаа. Харин зарим хэсэг нь гамшгийн хор хохирлыг арилгахаар малчны хотонд очиж ажиллаж, дэмжлэг үзүүлж байна.