Монгол Ардын Намын дэргэдэх Социал демократ Монголын залуучуудын холбоо “SDY for SDG” Talk Series 1.0 арга хэмжээг зохион байгууллаа. Энэ үеэр SDY-чууд шинээр 3000 залуусыг эгнээндээ нэгтгэлээ. Шинээр элссэн гишүүд дунд Оюу Толгой ХХК-ны ТУЗ-ийн гишүүн Ж.Тана, Дэлхийн банкны зөвлөх Б.Тэмүүлэн зэрэг дэлхийн томоохон их дээд сургуулиудад боловсрол эзэмшсэн залуус багтсанаас гадна, залуучуудын байгууллагаас хийгдэж арга хэмжээнд өөрийн авьяас, ур чадвараа зориулж, салбар бүрд манлайлж байгаа Э.Баярхүү, Ц.Түвшинжаргал нар тэргүүтэй залуус багтаж байна.
Энэ үеэр SDY Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, Харилцаа холбооны сайд Н.Учрал хэлэхдээ "Улс төрийн намд элсэнэ гэдэг одоо үед хамгийн муухай гэдэг ойлголт нийгэмд байна. Нам гэдэг бол эрхтэн, дархтангуудын нуугддаг 9 давхар цагаан байшин биш. Харин эсрэгээрээ нам гэдэг нь ардчилсан нийгмийг хөгжүүлэхэд гол түлхүүр, үзэл баримтлалаар улс орноо хөгжүүлэх иргэдийн нэгдэл юм. Үеийн үед намыг тухайн улс орны залуучууд бүрдүүлж, манлайлж, үе солихдоо зөв шинэчлэгдэж төлөвшиж чадсанаар нийгмээ зөв чигт залуурддаг. Иймд зөв нийгэм, сайн сайхан бүхний төлөө залуучууд бага ч гэсэн сэтгэл, зүтгэл гаргаж ажиллахаар SDY-г сонгож шинээр гишүүнээр элсэж байгаад холбооны Ерөнхийлөгчийн хувьд талархалтай байна. Залуучууд бид холоос харж шүүмжилдэг биш, Социал демократ үзэл баримтлалаараа нэгдэн нийлж, нөхөрлөж, тогтвортой хөгжлийн төлөө хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Тогтвортой хөгжлийн төлөө SDY залуучууд хамтдаа" гэлээ.
Үүний дараа SDY-ийн манлайлагч залуусын төлөөлөл "Монгол мөрөөдөл", "Онцгойр", "Эмэгтэйчүүдийн манлайлал", "Digital шилжилт" зэрэг сэдвийн хүрээнд илтгэлээ толилууллаа. Зохион байгуулагдаж буй Talk Series 1.0 нь улс төр, нийгмийн бүхий л салбарт залуусын дуу хоолойг хүргэх, оролцоог нэмэгдүүлэх нэгдсэн платформ болох зорилготой. Тун удахгүй аймаг, дүүрэг бүрд энэхүү арга хэмжээ зохион байгуулагдана.
Тогтвортой хөгжлийн төлөө SDY залуучууд хамтдаа!
#WesayYES #SDYforSDG