Дулааны худгийн шугамаас нэр, нас тодорхойгүй эрэгтэй хүний цогцос олджээ

Дулааны худгийн шугамаас нэр, нас тодорхойгүй эрэгтэй хүний цогцос олджээ

Баянгол дүүргийн 20 дугаар дулааны шугамын худгаас нэр, нас тодорхойгүй эрэгтэй хүний цогцос олджээ. Тодруулбал, ОБГ-т энэ сарын 03-ны өдрийн 19:18 цагт тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс хүний цогцос гаргаж чадахгүй байна гэсэн дуудлага ирүүлсэн бөгөөд Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход 4х4 метрийн хэмжээтэй 3 метр гүнтэй дулааны шугамын худаг дотор нэр, нас, оршин суух хаяг тодорхойгүй эрэгтэй хүний цогцос байсныг гарган Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.