БНСУ-ын Сөүл хотноо “Монголд үйлдвэрлэв-2024” үзэсгэлэн гарч байна

БНСУ-ын Сөүл хотноо “Монголд үйлдвэрлэв-2024” үзэсгэлэн гарч байна

БНСУ-ын Сөүл хотноо гуравдугаар сарын 4-нийг хүртэл үргэлжлэх “Монголд үйлдвэрлэв-2024” үзэсгэлэн гарч байна.

Энэ удаагийн арга хэмжээнд ноос ноолуур, арьс шир, бэлэг дурсгал, зөөлөн оёдол, эрүүл мэнд болон хүнсний салбарт үйл ажиллагаа эрхлэгчдийн төлөөлөл 300 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээрээ оролцож байгаа аж. Тав дахь удаагаа зохион байгуулагдаж буй үзэсгэлэн худалдаа нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес эрхлэгч үйлдвэрлэгчдийг гадаад зах зээлтэй холбож, хөрөнгө оруулагч татах, үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах зорилготой аж. Мөн энэхүү арга хэмжээгээр дамжуулан үндэсний үйлдвэрлэгчид Солонгост дэлгүүр нээх, түнш олох, бизнесийн бусад олон хэлэлцээрийг хийхийг эрмэлзэж байна.