Иргэдийн толгойг тоолдог системийг энэ сарын 15-аас бүх автобусанд суурилуулна

Иргэдийн толгойг тоолдог системийг энэ сарын 15-аас бүх автобусанд суурилуулна

Нийтийн тээврийн төлбөр тооцооны шинэ системийг олон нийтэд танилцуулж, шилжихээр төлөвлөж байна. Тодруулбал, гуравдугаар сарын 15-наас  зорчиж буй хүний толгойг тоолдог системийг бүх автобусанд суурилуулна.

Оюутан, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүндэт донор зэрэг хөнгөлөлттэй зорчдог иргэдийн картыг нийтийн тээврийн салбарт өгч буй төсвөөс цэнэглэж өгнө. Ингэснээр тухайн иргэний толгой тоологдож, картаа төхөөрөмжид уншуулсантай нь таарах ёстой. Хэрэв энэ нь зөрвөл тухайн автобусны жолоочид шаардлага тавих юм. Бэлэн мөнгө хийх зориулалттай, шууд онгойдоггүй савыг жолоочийн хажууд байрлуулсан ч өдөрт 30-40 мянган төгрөг жолооч нарын халаасанд орж байна. Энэ асуудлыг шийдвэрлэж, нийтийн тээврийн салбарт орох ёстой орлогыг олуулахын тулд карт уншигч болон толгой тоолох төхөөрөмжийн зорчигчийг бүртгэсэн тоо таарах ёстой юм.

Автобусны чиглэлүүдийг шинэчлэхэд дата мэдээлэл зөрсөн асуудал гарсан. Бид тухайн шинэчлэлийг хийхдээ “Улаанбаатар смарт карт”-д бүртгэгдсэн зорчилт хөдөлгөөний дата мэдээлэлд үндэслэж, тооцоо хийсэн. Гэвч карт уншигчид бүртгэгддэггүй зорчилт их байсан. Тиймээс энэ алдааг засаж, нийтийн тээврийн салбарт өгдөг татаасыг ирэх жилээс 50 хүртэл хувиар бууруулах төлөвлөлт хийн ажиллаж байгаа юм.