СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Осгох магадлалтай байсан гурван том хүн, дөрвөн хүүхдийг аварчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Осгох магадлалтай байсан гурван том хүн, дөрвөн хүүхдийг аварчээ

Завхан аймаг, Тэс сум 7 зорчигчтой суудлын автомашины эвдэрч явах боломжгүй болсон тухай дуудлагыг гуравдугаар сарын 04-ний өдрийн 02.30 цагт хүлээн авсан аж. Тодруулбал, “Хондийн дөрөлж баруун сайр” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 340 км, сумын төвөөс хойд зүгт 30 км/-т  суудлын автомашины эвдэрч явах боломжгүй болсон тухай дуудлагыг шөнийн 02.30 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчдыг очиход өвс, тэжээл хүргэхээр явсан иргэн Э  /38 настай, эрэгтэй/-ын “Муссо” загварын суудлын автомашин эвдэрсэн байсныг үлдээж 7 зорчигч /үүнээс 4 хүүхэд/-ийг сумын төв рүү тээвэрлэн авчирч ар гэрт нь хүлээлгэн  өгсөн байна.