ВИДЕО:  Автобусанд зорчих иргэдийн “Толгой тоолдог” шийдвэрийг эсэргүүцэж залуус үзэл бодлоо илэрхийлжээ

ВИДЕО: Автобусанд зорчих иргэдийн “Толгой тоолдог” шийдвэрийг эсэргүүцэж залуус үзэл бодлоо илэрхийлжээ

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, автобусанд хүний "Толгой тоолдог" төхөөрөмжийг гуравдугаар сарын 15-наас суурилуулна гэж мэдэгдсэн.

Энэхүү төхөөрөмжийг суурилуулснаар автобусанд зорчиж буй иргэдийн толгойг тоолох юм. Карт уншуулсан хүмүүсийн тоо, толгой хоёр яг таарах ёстой. Тоо таараагүй бол жолоочид шаардлага тавьж эхэлнэ.  Автобусны жолооч өдөрт багадаа 30-40 мянган төгрөгийн бэлэн мөнгөтэй буудаг гэж тэрээр мэдэгджээ. Тэгвэл уг шийдвэртэй холбогдуулан залуучууд үзэл бодлоо твиттер болон цахим хуудаснаа илэрхийлсэн байна. Улс чинь гурван сая малынхаа толгойг тоолж байна гэх мэтээр шүүмжилсэн байдлаар видеогоо хийжээ.