Урсгал сөрсөн жолоочийг 50 мянгаар торгож, жолооны эрхийг 3 сараар хасаж шийдвэрлэжээ

Урсгал сөрсөн жолоочийг 50 мянгаар торгож, жолооны эрхийг 3 сараар хасаж шийдвэрлэжээ

Энэ оны хоёрдугаар сарын 27-ны өдөр иргэн "Г" нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Элчингийн гудамжны урд талын замд тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцохдоо хориглосон нөхцөлөөр урсгал сөрж, Замын хөдөлгөөнд оролцсон байна.

Уг үйлдлийг шалгаж, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дахь хэсэгт зааснаар жолоодох эрхийг гурван сараар хасаж, 50 нэгжээр торгох шийтгэл оногдуулжээ. Мөн 27-ны өдөр иргэн "М" нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Kia Carniva” маркийн тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцохдоо хуулиар хориглосон тусгай дуут дохио суурилуулж, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 16 дахь хэсэгт зааснаар 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан байна.