Монголын хувийн анхны хиймэл дагуулын нислэгийг маргааш шууд дамжуулна

Монголын хувийн анхны хиймэл дагуулын нислэгийг маргааш шууд дамжуулна

Анх Монгол Улс “Мазаалай” нэртэй хиймэл дагуул хөөргөсөн бол энэ удаа “ONDO” группийн “ONDO SPACE” компанийн залуучууд Монголын анхны хувийн, арилжааны хиймэл дагуулыг бүтээсэн бөгөөд маргааш буюу гуравдугаар сарын 5-ны өглөөний 05.04 цагт  АНУ-ын Калифорни мужаас "Space X" компанийн сансрын хөлгийн тусламжтайгаар хөөргөх гэж байна.

“ONDO SPACE” компанийн бүтээсэн хиймэл дагуулыг Япон улсын “Кюүшү” технологийн дээд сургуулийн тусгайлсан лабораторид угсарч бэлэн болгожээ. “Мазаалай” хиймэл дагуулыг бүтээхэд оролцсон Монголын эрдэмтэн мэргэжилтнүүд “ONDO SPACE” компанийн сансрын аппаратыг бүтээж хөөргөхөд мөн оролцсон байна. “ONDO SPACE” компанийн бүтээсэн ONDOSAT OWL-1, OWL-2 хиймэл дагуулыг Япон улсын “Кюүшү” технологийн дээд сургуулийн тусгайлсан лабораторид угсарсан аж.

Дээрх хоёр хиймэл дагуул нь бага оврын боловч орчин үеийн шинэ технологиор бүтээснээр онцлог бөгөөд хөөрөх үйл явцыг маргааш шууд дамжуулах аж.