Т. Баярхүү: Өнөөдрийн байдлаар малын хорогдол 3 сая 89 мянгад хүрээд байна

Т. Баярхүү: Өнөөдрийн байдлаар малын хорогдол 3 сая 89 мянгад хүрээд байна

Улсын Онцгой Комисс цаг үеийн асуудал болон хаваржилтын нөхцөл байдлын талаар өнөөдөр /2024.03.05/ мэдээлэл хийлээ.

Улсын Онцгой Комиссын дарга Т.Баярхүү, "Өнөөдрийн байдлаар малын хорогдол 3 сая 89 мянгад хүрчээ. Мөн УОК-оос Гамшгаас хамгаалах ажлын хүрээнд Дорнод, Төв, Сүхбаатар аймгийн 15 сум руу 21 техник хэрэгсэлтэйгээр 214 алба хаагч ажиллаж, 142 айл өрхийг цаснаас гаргаж, 71 өрхийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байуулсан байна.

Мөн хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн 15 аймагт хоёрдугаар сарын 19-ний өдрөөс гуравдугаар сарын 4-ний өдөр хүртэл 497 мянган малчин өрхийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээр хангаж, 1733 малчин өрхөд хоол тэжээлийн тусламж, нийт 58 мянга гаруй малчин өрхөд өвс, 66 мянга гаруй малчин өрхөд тэжээл хүргэх ажлыг зохион байгууллаа. Түүнчлэн 318 эмчийг хүндэрсэн сумдад ажиллуулж байна.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг баруун аймгуудад, Барилга хот байгуулалтын сайдаар ахлуусан ажлын хэсэг хойд бүсийн аймгуудад ажиллаж байна. Ажлын хэсгүүдтэй хамт эмнэлгийн баг үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд 470 гаруй иргэдэд тусламж үйлчигээ үзүүлж, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулсан" гэлээ.