Х.Эрдэнэ-Очирын бие даасан үзэсгэлэн БНСУ-ын "Мона" галерейд гарахаар болжээ

Х.Эрдэнэ-Очирын бие даасан үзэсгэлэн БНСУ-ын "Мона" галерейд гарахаар болжээ

Монгол зураач Х.Эрдэнэ-Очирын бие даасан үзэсгэлэн энэ сарын 7-14-ний өдрүүдэд БНСУ-ыян "Мона" галерейд гарахаар болжээ.

Х.Эрдэнэ-Очир нь УДБЭТ-т 30 жил орон тооны зураачаар ажилласан бөгөөд Бээжин, Солонгос, Япон, ОХУ-д тусгай үзэсгэлэн гаргаж, 2011 онд Монгол Улсын Соёл, Урлагийн Тэргүүний шагнал, 2013 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн болсон. Тэрбээр нүүдэлчдийн соёл иргэншил, Монгол орны цэлмэг тэнгэр, байгал, агаар алдагдаж, автомашин, утааны утаа, орон сууцны барилга эрчимтэй хөгжиж буйг уран харуулж байгаа аж.

Мөн зураачийнхаа тэмдэглэлд, "Миний зургууд зөвхөн би болон бусад хүмүүс биш бид бүгд хамтдаа оршиж, тэнгэр газар, амьд биетүүдийн амьдрал нэг болж, органик байдлаар харилцаж байгаа тухай" гэж тайлбарлажээ. Уг үзэсгэлэнд 25 зураг тавигдах бөгөөд үзэсгэлэнгийн нээлтийн өдөр буюу 7-ны өдрийн 16:00 цагаас зураачийн оролцох “зураачийн яриа” болох аж.