БНСУ-ын жүжигчин Ёо А Инд "пропофол" тарьсан эмчид гурван жилийн хорих ял төлөвлөжээ

БНСУ-ын жүжигчин Ёо А Инд "пропофол" тарьсан эмчид гурван жилийн хорих ял төлөвлөжээ

Өнгөрсөн оны хоёрдугаар сараас эхлэн БНСУ-ын А зэрэглэлийн жүжигчин Ёо А Инийг хар тамхи хэрэглэсэн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн. Солонгосын Үндэсний Шинжлэх Ухааны Мөрдөх Хүрээлэнгээс Ёо А Иний үс, шээсэнд хийсэн шинжилгээгээр олсны ургамал, пропофол, кокаин, кетамин гэсэн дөрвөн төрлийн хар тамхи илэрчсэн бөгөөд хууль бусаар хар тамхи хэрэглэсэн хэргээр шалгаж байсан юм.

Тэгвэл Ёо А Иний эмчийг хар тамхитай тэмцэх тухай хууль зөрчсөн хэргээр шүүж, прокуророос гурван жил хорьж, 270 мянган воноор торгох ял хүслээ. Түүний эмч "А"-г Ёо А Инд нийт 17 удаа пропофол тарьсан хэрнээ системд оруулаагүй гэх үндэслэлээр яллагдагчаар татаад байсан юм. Мөн өнгөрсөн онд хоёр ч удаа туслах сувилагчаар дамжуулан пропофол шууд тарьсан хэрэгт буруутгаж байгаа бөгөөд шүүх хурал ирэх сарын 4-нд болно.