Монгол дахь визний материал хүлээн авдаг компаниуд БНСУ-ын "Easter Jet" жижиг авиа компанид зориудаар тийз гаргадаг байсныг илрүүлжээ

Монгол дахь визний материал хүлээн авдаг компаниуд БНСУ-ын "Easter Jet" жижиг авиа компанид зориудаар тийз гаргадаг байсныг илрүүлжээ

Гадаад улс, орнуудад ажлын шугамаар болон амралт зугаалгаар явж байгаа Монгол улсын иргэдийн бичиг баримтын бүрдүүлэлт, баталгаат орчуулгыг хийж, тухайн улсын визний хэлтэст мэдүүлэх үйлчилгээ үзүүлдэг байгууллага, компаниуд байдаг. Тэгвэл эдгээр компаниуд Солонгосын жижиг авиа компанид авлига өгч, зорчих иргэдийг нь бүрдүүлж, эргээд хувь авдаг байсан талаар БНСУ-ын "Тусгай захиалгат нислэгтэй холбоотой чиг хандлагын тайлан"-даа дурджээ.

2018 оны тавдугаар сард үүрэгт ажлаа хүлээн авсан Элчин сайд Ким Жон Гү бүрэн эрхийнхээ эхэн үед визний материалын хүсэлтээс болж ихээхэн дарамт ирдэг байсан талаар саяхан ярьжээ. Тэрбээр, "2018 оны 8-р сарын дундуур Eastar Jet тусгай нислэг үйлдэж, БНСУ-ын 16 хууль тогтоогчтой Монголд айлчлах үеэр албан ёсны нислэг үйлдэх эрх хүссэн. Eastar Jet тусгай нислэг зохион байгуулж эхлэх хүртэл Солонгос, Монголын хооронд шууд нислэг үйлдэхэд Korean Air монополь эрхтэй байсан. Маршрутын эрэлт хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр засгийн газар олон чиглэлийг хянаж үзсэн. Энэ үед  "Eastar Jet" албан ёсны нислэг үйлддэг болохыг хүссэн" гэжээ. 

Даргаар нь Солонгосын АН-ын гишүүн асан  И Сан Жик ажиллаж байсан "Eastar Jet" 2017 оны арваннэгдүгээр сард анхны нислэгээ хийснээсээ хойш Солонгос-Монголын хооронд тогтмол бус нислэг үйлдэж байсан.

БНСУ-ын иргэн ноён Б нь Eastar Jet компанийн тусгай чартер нислэгийн дагуу Монголын 121 иргэнд 90 хоногийн бүлгийн виз олгохыг Элчин сайдаас хүссэн байна. Харин элчин сайдын яамнаас зөвхөн шалгуур хангасан 40 хүнд 15 хоногийн виз олгожээ. Учир нь хүсэлт гаргагчдын ихэнх нь ажилгүй байсан бөгөөд Монголын аялал жуулчлалын агентлаг буцах баталгаа гаргахаас татгалзсан байна.

"Eastar Jet" компанийг хууль бусаар ажиллуулсан хэргээр шалгагдаж буй Солонгосын Ардчилсан намын гишүүн асан И Сан Жик

- ТИЙЗНИЙ ОНЦГОЙ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ЭРХИЙГ АВНА ГЭХ АМЛАЛТААР ОЛОН МОНГОЛ ИРГЭДИЙН ТИЙЗИЙГ "EASTER JET"-Д ГАРГАСАН Ч ИХЭНХИЙГ НЬ ХИЛ ДЭЭРЭЭС БУЦААЖЭЭ -

Элчин сайд энэ явдлыг "Орон нутгийн аялал жуулчлалын агентлаг, брокер, авиа компаниудын авлига байсан бөгөөд Монгол хүн тэргүүтэй аялал жуулчлалын агентлаг Eastar Jet-ийн захирал ноён Б-гийн данс руу урьдчилгаа төлбөр болгон 60 мянган ам.доллар (79 сая орчим вон) шилжүүлсэн гэх хардлага байгаа талаар хариуцсан консулаас мэдээлэл авсан. Тухайн үед консулын өгсөн мэдээллээр Монголын аялал жуулчлалын агентлагийн ерөнхийлөгч ноён Б-д Eastar Jet албан ёсоор нислэг үйлдэж эхлэх үед онгоцны тийзний онцгой төлөөлөгчийн эрхийг авна гэсэн амлалтаар мөнгө өгсөн” гэжээ.

Агаарын тээврийн компаниуд аль болох олон монгол хүнийг түр захиалгат нислэгээр тээвэрлэж мөнгө олдог бөгөөд улмаар албан ёсоор нислэг үйлдэж эхлэх үед аялал жуулчлалын компаниуд асар их тасалбарын төлбөрийг хувааж авдаг тухай дотоод хэргийн тайланд дурдсан байна.

Энэ үйл явцад брокерууд виз зарж мөнгө олдог аж. Эдгээр жижиг авиа компаниуд нь тизний хамгийн хямд үнийг санал болгодог бөгөөд нислэгээр нь очсон иргэдийн дийлэнх нь шалгуур хангадаггүй учраас ихэнхийг нь хил дээрээс буцаааг байна. Ийнхүү нисэхийн маршрутын хуваарилалт, виз олгох, онгоцны тийз борлуулах үйл ажиллагаатай холбоотой асар том авлигын хэргийг илрүүлсэн байна.