Суурьшлын бүсэд орж ирсэн 200 орчим бугад өвс тавьж өгч, зэрлэг нохойноос хамгаалж байна гэв

Суурьшлын бүсэд орж ирсэн 200 орчим бугад өвс тавьж өгч, зэрлэг нохойноос хамгаалж байна гэв

Улаанбаатар хотын суурьшлын бүсэд буга болон цагаан зээр, бор гөрөөс орж ирээд байна. Тиймээс  Нийслэлийн Байгаль орчны газрын Биологийн олон янз байдлыг хамгаалах хэлтсийн мэргэжилтнүүд өчигдөр 20 боодол өвч тавьж өгчээ. 

Тодруулбал, Өвс тэжээлгүйн улмаас буга болон цагаан зээр, бор гөрөөс нийслэлийн долоон хэсэгт орж иржээ. Одоогийн байдлаар Хан-Уул дүүргийн 12-р хороо орчимд 200 орчим буга, үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг болон Туул голын ай сав орчмоор 100 орчим бор гөрөөс, цагаан зээр байна. Эдгээр амьтад нь дулаан орохоор өөрсдөө буцаад явах учир өвс тэжээлээр хангаж ажиллаж байгаа нь энэ аж. Мөн нохой зэргээс хамгаалж байгаа талаар мэргэжилтнүүд хэллээ.