АНУ-аас манай улсад суугаа элчин сайд Ричард Буанган малчин Х.Хатанбаатрын гэрээр зочилжээ

АНУ-аас манай улсад суугаа элчин сайд Ричард Буанган малчин Х.Хатанбаатрын гэрээр зочилжээ

Монгол Улсад үүсээд буй зудын нөхцөл байдалтай холбогдуулан АНУ-аас манай улсад 900 мянга гаруй ам.долларын тусламж үзүүлээд буй.

Харин тус улсаас манайд суугаа элчин сайд Ричард Буанган Төв аймгийн Алтанбулаг сумын малчин Хатанбаатрын гэрээр зочилсон талаараа твиттер хуудсандаа жиргэжээ. Тэрээр “Өчигдөр Алтанбулаг сумын малчин н.Хатанбаатрын гэрээр зочилж, зуд  мал сүрэгт нь хэрхэн нөлөөлж байгаа талаар сонирхлоо. Түүний өөдрөг үзэл, тулгарсан бэрхшээлийг даван туулах тууштай байдал нь надад их сэтгэгдэл төрүүлсэн. Монголчууд энэ гамшигт үзэгдлийн үед үнэхээр хүчтэй байна” гэж сэтгэгдлээ илэрхийлжээ.

АНУ-аас олгож буй энэхүү тусламж нь Архангай, Баян-Өлгий, Дорноговь, Дорнод, Завхан, Сүхбаатар, Төв, Увс, Ховд аймгийн зудад хамгийн хүнд нэрвэгдсэн 2,700 малчин өрхөд малын тэжээл, эм, мал эмнэлгийн хэрэгсэл, мөнгөн тусламж хэлбэрээр хүрэх юм байна.