Өнөөдрөөс эхлэн Вьетнам Улс руу визгүй зорчино

Өнөөдрөөс эхлэн Вьетнам Улс руу визгүй зорчино

БНСВУ-ын Ханой хотноо 2023 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр гарын үсэг зурсан “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” гуравдугаар сарын 7-оос хүчин төгөлдөр болох хуваарьтай байсан.

Иймд БНСВУ руу Монгол Улсын иргэд өнөөдрөөс эхлэн 30 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчих боломжтой болж байна. "Аэро Монголиа" ХХК БНСВУ-ын Ханой хот руу долоо хоногт 3 удаа мягмар, пүрэв, баасан гарагт шууд нислэг үйлдэж байгааа юм.




Өнөөдөр могой өдөр

5 цагийн өмнө