Казахстан руу автомашинтайгаа явж байсан Монгол Улсын нэг гэр бүлийн иргэд замдаа саатсан байсныг ОХУ-ын онцгой байдлын аврагчид аварсан талаар тус улсын "Amic news" мэдээлжээ.
Тодруулбал, ОХУ-ын Онцгой байдлын яамны мэдээлснээр гурван хүүхэдтэй, орос хэл мэддэггүй монгол гэр бүл ОХУ-аар дамжин Казахстан руу явж байсан ч Алтайн хязгаарын Троицкийн дүүргийн Чуйскийн замд машин эвдэрчээ. Улмаар Оросын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн бүрэлдэхүүн очиж, автомашиныг нь засварласан байна. Энэ хооронд эхнэр болон хүүхдүүдийг дулаан газар аваачиж, тээврийн хэрэгслийг нь бүрэн засаж цааш замд нь гаргажээ.
Эх сурвалж: Amic news