АНУ-д үйлдвэрлэсэн зүтгүүр Монгол Улсад орж ирлээ

АНУ-д үйлдвэрлэсэн зүтгүүр Монгол Улсад орж ирлээ

Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл”-ийн хүрээнд нийлүүлэх 16 зүтгүүрийн эхний ээлжийн хоёр зүтгүүр Замын-Үүд боомтод тээвэрлэгдэн орж ирлээ.

Уг зүтгүүр нь Монгол орны говийн байгаль цаг агаарын ашиглалтын нөхцөлд найдвартай ажиллах чадвартай, дэлхийн 70 гаруй улсад 90 жилийн туршид ашиглагдсан, хамгийн орчин үеийн инновацын технологийн шийдлийг шингээсэн илчит тэрэг юм. Дээрх зүтгүүр нь Монгол Улсын MNS6039-2020 стандартын шаардлагыг хангасан, Хүнд даацын төмөр зам дээр туршигдсан, Дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгдсэн,4500 морины хүч буюу 3355 кВт чадалтай 710 серийн 2 тактын дизель хөдөлгүүртэй, Хувьсахаас хувьсах гүйдлийн АС-DC-АС цахилгаан дамжуулгын системтэй, Олон улсын хүрээлэн буй орчны TIER2 стандартын шаардлагыг хангасан илчит тэрэгний хөгжлийн гуравдугаар үеийн зүтгүүр юм. АНУ-ын Индиана муж, Мунсие хотын “Progress Rail A Caterpillar” компанийн зүтгүүрийн үйлдвэрээс нийт 83 хоног 14,220 километр замаар тээвэрлэгдэн Замын-Үүд боомт 2024 оны 02 дугаар сарын 29-ны өдөр орж ирсэн байна. Зам, тээврийн хөгжлийн яамны ажлын хэсэг болон холбогдох инженер техникийн бие бүрэлдэхүүн Замын-Үүд боомтод ажиллаж, зүтгүүрийн төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах, хүлээн авах чиглэлээр ажиллаж байна хэмээн тус яамнаас мэдээллээ.