СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Асаалттай байсан автомашинаа хулгайд алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Асаалттай байсан автомашинаа хулгайд алджээ

Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт 2024 оны гуравдугаар сарын 6-ны өдөр “Тоёота Приус-30” маркийн тээврийн хэрэгсэл асаалттай байсан нь хулгайд алдагдсан тухай дуудлага, мэдээлэл Цагдаагийн байгууллагад  бүртгэгджээ. 

Дээрх хэргийг тус аймгийн харьяат О гэгч үйлдсэн болохыг олж тогтоон, автомашинийг хохирогчид хүлээлгэн өгч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Иймд иргэн, жолооч та бүхэн автомашинаа асаалттай орхихгүй байж энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг ЦЕГ-аас зөвлөж байна.