"11 мянга гаруй малчин өрхөд 560 мянган төгрөгийн мөнгөн тусламж үзүүлнэ" гэв

"11 мянга гаруй малчин өрхөд 560 мянган төгрөгийн мөнгөн тусламж үзүүлнэ" гэв

УОК-оос зудын нөхцөл байдлын талаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, мэдээлэл өглөө. Шадар сайд С.Амарсайхан "Төмөр зудтай 50, цагаан зудтай 135 суманд Засгийн газрын нөөцөөс 14,000 тонн өвс тэжээл болон бусад тусламжийг хүргэж байна.

Өнөөдрийн байдлаар цасанд дарагдсан 97,000 км замыг айл өрх, сум, баг руу гаргаж, Малын хашаа, гэр нь хунгарт дарагдсан 1,400 өрхийн цасыг төрийн цэргийн байгууллагын алба хаагчид цэвэрлэж, 188 өрхийн гэр, хашааг цаснаас гаргаж, 116 өрхийг нүүлгэжээ. УОК-ын Шуурхай Штабын зургаан бүлэг явуулын түргэн тусламжийн үйлчилгээг иргэдэд хүргэж байгаа. Он гарснаас хойш 63,000 иргэнийг эрүүл мэндийн оношилгоонд оруулсан. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний баг 170 иргэнд эмнэлгийн тусламж, 350 өрхөд зөвлөмж өгчээ. Өвөлжилт, хаваржилт хүндэрсэн сумын малчдад хандив тусламж ирсээр байна. Өнөөдрийн байдлаар 44 иргэн, 26 ААН, 61 төрийн байгууллага, 23 ТББ, гадаадын нэг байгууллагаас нийт 3.1 тэрбум төгрөгийн хандив цуглажээ.

Мөн 805 сая төгрөгийн бараа материалын тусламж ирүүлсэн байна. Үүнээс 701 сая төгрөгийн 41,484 ширхэг бараа бүтээгдэхүүнийг эздэд нь хүргээд байгаа. Олон улсын хүмүүнлэгийн байгууллагын тусламж, дэмжлэгийн хүрээнд 3.2 сая ам.долларын санхүүжилт босож, айл өрхүүдэд 560,000 төгрөг, өвс тэжээлийн 150,000 төгрөгийг тухайн байгууллагууд өөрсдөө шууд хүргэж байна. Өөрөөр хэлбэл амьдрал нь хүндэрсэн айл өрхүүдийн дансанд мөнгийг бэлнээр өгсөн аж Өнөөдрийн байдлаар олон улсын 20 гаруй байгууллагаас зорилтот бүлгийн 11,134 айл өрхөд дээрх хэмжээний бэлэн мөнгийг өгөх ажлыг зохион байгуулж байна.




Өнөөдөр морь өдөр

43 минутын өмнө