Хээрээс олсон сумны хошууг гагнах явцад дэлбэрч нэг иргэн нас барж, хоёр иргэн хүнд гэмтжээ

Хээрээс олсон сумны хошууг гагнах явцад дэлбэрч нэг иргэн нас барж, хоёр иргэн хүнд гэмтжээ

Дундговь Эрдэнэдалай сумын иргэн хээрээс сумны хошуу байж болохуйц төмөр олжээ. Ингээд тухайн зүйлийг аж ахуйн зорилгоор ашиглахаар иш гагнах явцад дэлбэрч хоёр хүн хүнд гэмтэж 36 настай нэг иргэн амиа алдсан тохиолдол өчигдөр /2024.03.06/ гарсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Одоогоор Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын цагдаагийн хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа юм. Тухайн дэлбэрсэн төмөр биет юу болохыг тогтоохоор ажиллаж байгааг талаар мэдээллээ.