АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос өнөөдөр Төв талбайд жагсаал зохион байгуулна

АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос өнөөдөр Төв талбайд жагсаал зохион байгуулна

АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо "Эмэгтэйчүүдийн долоо хоног"-ийн хүрээнд Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр буюу гуравдугаар сарын 8-ны өдөр “Чингисийн талбай”-д тайван цуглаан зохион байгуулахаар болжээ. 

Энэхүү цуглаан нь өнөөгийн нийгэмд тулгамдаж буй олон асуудлуудад эмэгтэйчүүдийн зүгээс эрх баригчдын анхаарлыг хандуулах зорилготой аж. Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг Монгол Улс тогтмол тэмдэглэн өнгөрүүлдэг, тэгш эрхийг хангах олон хууль тогтоомжуудыг баталж байгаа ч бодит байдал дээр эмэгтэйчүүдийн эрх тогтмол зөрчигдсөөр байдаг. Тэгвэл тухайн өдрийг баяр ёслолын хэлбэртэй тэмдэглэхээс илүүтэйгээр эмэгтэйчүүдэд тулгарч буй бодит асуудлуудыг хэлэлцэх, тухайн асуудлуудад эрх баригчдын анхаарлыг хандуулах бодит шаардлага байгаа тул энэхүү тайван цуглааныг зохион байгуулж байгаа юм. Цуглаан өнөөдөр буюу гуравдугаар сарын 8-ны өдөр 14:00 цагаас болох юм.