МУГЖ Д.Отгонжаргал Нийслэлийн соёл урлагийн салбарын шилдэг эмэгтэйгээр тодорчээ

МУГЖ Д.Отгонжаргал Нийслэлийн соёл урлагийн салбарын шилдэг эмэгтэйгээр тодорчээ

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас "Их хотын бүсгүйчүүд 2024" арга хэмжээг зохион байгуулж Соёл, урлагийн салбарын шилдэг номинацуудыг шалгаруулжээ.

Энэ үеэр МУГЖ Д.Отгонжаргал нийслэлийн соёл урлагийн салбарын шилдэг эмэгтэйгээр тодорлоо. Түүний хувьд оны өмнө Ерөнхийлөгчийн зарлигаар МУГЖ болоод байсан. Мөн “Спортын салбарын шилдгинй шилдэг номинаци"-ийн эзнээр Ханжоу Азийн наадмаас мөнгөн медаль хүртэж түүхэн амжилт үзүүлсэн Монголын 3x3 эмэгтэй шигшээ баг шалгарсан юм. Сонирхуулахад, Д.Отгонжаргал нь Баянхонгор аймгийн Заг суманд төрж, Дархан-Уул аймагт арван жилийн боловсрол эзэмшсэн. 2006 онд СУИС-ийг дуурийн гоцлол дуулаач мэргэжлээр төгсөж, 2007 онд "VOICE" хамтлагийн уран бүтээлчээр урлагт хөл тавьсан юм.




Өнөөдөр гахай өдөр

6 цагийн өмнө