Улаанбаатарт 5 градус хүйтэн байна

Улаанбаатарт 5 градус хүйтэн байна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар баруунаас баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -15...-20 градус, Дархадын хотгор, Завхан голын эхээр -8...-13 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -2...-7 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +6...+11 градус, бусад нутгаар -1...+4 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 3-8 метр. -3...-5 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.