СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 13 настай охиныг цахим орчинд танилцсан гэх 21 настай эрэгтэй авч явсан байжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 13 настай охиныг цахим орчинд танилцсан гэх 21 настай эрэгтэй авч явсан байжээ

Цагдаагийн байгууллагад Дорноговь аймгаас Улаанбаатар хот руу эмээ рүүгээ явсан 13 настай эмэгтэй хүүхэд вокзал дээр буугаад байж байхад нь ах нь гэх эрэгтэй хүн дагуулж яваад одоо утас нь холбогдохгүй байна гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Улмаар эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулж хүүхдийг 10:30 цагт цахим орчинд танилцсан гэх 21 настай эрэгтэй "Б"-тэй явж байхад нь олж тогтоон холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө