Э.Пүрэвсүрэн: Архи өөхлөг эрхтэнд удаан хугацаагаар байршиж, гэмтээдэг

Э.Пүрэвсүрэн: Архи өөхлөг эрхтэнд удаан хугацаагаар байршиж, гэмтээдэг

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болон Монгол цэргийн баярын өдөр удахгүй тохионо. Монголчууд тэмдэглэлт баяр наадмаар архи согтууруулах ундааны зүйлийг ихээр хэрэглэж, улмаар гэмт хэрэг зөрчилд холбогдох цаашлаад эрүүл мэнд, амь насаа хохирох тохиолдол цөөнгүй гардаг. Тэгвэл дээрх баярын өдрүүдийг архи, согтууруулах ундааны зүйлгүйгээр тэмдэглэхийг Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн Сэтгэц, нийгмийн сэргээн засах клиникийн тасгийн эрхлэгч Э.Пүрэвсүрэн уриаллаа.