"Хойд Солонгосын ГХЯ-ны төлөөлөгчид Монголд айлчилж, ажилчдаа илгээх асуудлыг хэлэлцэнэ" гэжээ

"Хойд Солонгосын ГХЯ-ны төлөөлөгчид Монголд айлчилж, ажилчдаа илгээх асуудлыг хэлэлцэнэ" гэжээ

БНАСАУ-ын төрийн хэвлэлд Хойд Солонгосын ГХЯ-ны төлөөлөгчид Монголд айлчлахаар энэ сарын 9-ний өдөр Пёньянаас хөдөлсөн талаар мэдээлжээ.

Тодруулбал, ГХЯ-ны албаны хүмүүс болон Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хо тэргүүтэй төлөөлөгчид Пхеньяны олон улсын нисэх буудлаас өнгөрсөн бямба гарагт Монгол руу нисжээ. Монгол Улс нь Хойд Солонгосын найрсаг харилцаатай орнуудын нэг бөгөөд шинэ төрлийн коронавирусын халдвар дэгдсэн үед ч Пхеньянд дипломат төлөөлөгчийн газраа ажиллуулж, харилцаагаа хадгалсаар ирсэн. Уг төлөөлөгчдийн Монголд хийх айлчлал нь Хойд Солонгосын ажилчдыг Монгол руу илгээх асуудлыг хэлэлцэх зорилготой байж магадгүй гэжээ. Сонирхуулахад, БНАСАУ COVID-19-ийн тархалтын улмаас хилээ хаах хүртэл Монгол руу ажилчдаа тасралтгүй илгээж байсан юм.




Өнөөдөр могой өдөр

10 цагийн өмнө