ВИДЕО: Архангай аймгийн уран бүтээлчид нэгдэн цахимаар тоглолтоо хийж, зуданд өртөөд буй нутгийн малчдадаа 8 сая төгрөгийн хандив цуглуулав

ВИДЕО: Архангай аймгийн уран бүтээлчид нэгдэн цахимаар тоглолтоо хийж, зуданд өртөөд буй нутгийн малчдадаа 8 сая төгрөгийн хандив цуглуулав

Улсын онцгой комиссын өнөөдөр /2024.03.11/ өгсөн мэдээллээр Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Төв, Архангай, Дундговь зэрэг аймаг малын хорогдол ихтэй байна. Тодруулбал, улсын хэмжээнд нийт 2.1 сая толгой мал хорогдоод байгаа юм. Хаваржилт хүндэрч нөхцөл байдал тааруу байгаатай холбогдуулан Архангай аймгийн Хангай сумын уран бүтээлчид нэгдэн цахимаар тоглолтоо толилуулж, 8 сая төгрөг хандив босголоо. Цуглуулсан энэ хандиваа тэд аймгийн хэмжээнд хаваржилт хүндэрсэн сумдын малчдад хандивлаж байгаа юм. 

ВИДЕО: 

Өнөөдрийн байдлаар УОК-т 45 иргэн, 26 аж ахуй нэгж, 61 төрийн байгууллага, 26 төрийн бус байгууллага, нэг гадаадын иргэнээс 3.1 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөний хандив, нэг иргэн, есөн аж ахуй нэгж, долоон төрийн бус байгууллагаас 700 мянга гаруй төгрөгийн бараа материал ирсэн. Дээрхээс гадна нутгийн иргэд зохион байгуулалтад орж ийнхүү хандив босгож байна. 




Өнөөдөр могой өдөр

10 цагийн өмнө