АН-ын гишүүнчлэлээ сэргээсэн Н.Алтанхуяг тус намын "тэргүүн дэд дарга болъё" гэсэн саналыг тавьжээ

АН-ын гишүүнчлэлээ сэргээсэн Н.Алтанхуяг тус намын "тэргүүн дэд дарга болъё" гэсэн саналыг тавьжээ

УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг АН-ын гишүүнчлэлээс нь хасах шийдвэрийг 2019 онд Сонгинохайрхан дүүргийн тус намын хорооноос гаргасан байдаг. Ингэснээр тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд Орхон аймагт бие даан нэр дэвшиж, парламентын гишүүнээр сонгогдсон. 

Харин саяхнаас түүний АН-ын гишүүнчлэлийг сэргээсэн гэдэг. Иймд АН-д эргэн ирсэн Н.Алтанхуяг өөрийн "Алтангадас" фракцынхаа үйл ажиллагаа сэргээж, 2024 оны УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт АН-аас нэр дэвшүүлэхээр яригдаж байгаа юм. Тэгвэл Н.Алтанхуяг өдгөө АН-д ямар нэг албан тушаалгүй, залуучуудад зориулсан сургалтад оролцож байгаа аж. Харин тэрбээр АН-ын тэргүүн дэд дарга болох саналын намынхаа удирдлагуудад гаргасан байна. Тодруулбал, АН-ын тэргүүн дэд даргын албан тушаалыг Сангийн сайд асан С.Баярцогт хашиж байгаа юм. Харин тус албан тушаалыг нэг эсвэл хоёр хүн хашна гэсэн нарийн зохицуулалт байхгүй байна. 




Өнөөдөр бар өдөр

10 цагийн өмнө