ВИДЕО: "Оюу толгой" ХК-ийн ажилчид цалингаа 30 хувиар нэмүүлэхээр жагсаж байна

ВИДЕО: "Оюу толгой" ХК-ийн ажилчид цалингаа 30 хувиар нэмүүлэхээр жагсаж байна

"Оюутолгой" ХК 2024 оны хоёрдугаар сарын 6-нд нийт ажилчдынхаа цалинг 25-30 хувиар бууруулах шийдвэр гаргасан байдаг. Ингэхдээ үйлдвэрчний эвлэлтэйгээ зөвшилцөхгүй, дур мэдэн шийдвэр гаргаж, ажилчдынхаа эрх ашгийг зөрчсөн гэж үзэн тус байгууллагын ажилчид эсэргүүцэж байсан. 

Шаардлагын дагуу ажлын хэсэг ажиллаж байгаа аж. Тэгвэл өнөөдөр /2024.03.11/ ажилчид шаардлагадаа нэмэлт өөрчлөлт оруулж, байгууллагынхаа гадна жагсаал зохион байгуулж байна.

Энэхүү шаардлагадаа,

  • Үндсэн цалинг олон улсын "Рио тинто"-гийн ажилчдын түвшинд хүргэж нэмэгдүүлэх,
  • Шинэ журам хэрэгжиж эхэлснээр илүү цагийг 168 цаг болгон өөрчилснийг 112 цагаас дээш ажилласан цагаар боддог болох
  • Дундаж цалинг хуульд заасны дагуу бодож, багадаа 30 хувиар нэмэх,
  • Б.Ононхангайг ажлын хэсэгт оруулах шаардлагыг тус тус тавьж байна

ВИДЕО:




Өнөөдөр морь өдөр

11 цагийн өмнө