ВИДЕО: Нийслэлийн зарим айл өрхүүд шар усны үерт автах өндөр эрсдэлтэй байна

ВИДЕО: Нийслэлийн зарим айл өрхүүд шар усны үерт автах өндөр эрсдэлтэй байна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар дулаарч байгаа тул хөлдсөн гол хайлж, шар усны үер үүсэх эрсдэл өндөр байна.  Иймд бид шар усны үерт өртөж болзошгүй эрсдэлтэй бүсэд суурьшсан айл өрхүүдэд урьдчилан сэрэмжлүүлэх үүднээс газар дээрээс нь нөхцөл байдлыг сурвалжиллаа.

ВИДЕО:

Баянзүрх дүүргийн 150 өрх, Чингэлтэй дүүргийн 139 өрх, Сүхбаатар дүүргийн 40 айлд Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдэгдэл хүргүүлсэн байна. Баянзүрх дүүргийн 29,33 дугаар хороонд голын ай сав орчим суурьшсан нийт 260 гаруй өрх байгаагаас зөвшөөрөлгүй буусан 84, эрсдэлд өртөж болзошгүй 45 айл байгаа аж. Харин Чингэлтэй дүүргийн эрсдэлтэй бүсэд 85 айл, халиа тошинд өртсөн 39 айл байгаагаас 35 айл өрхийн хашааг татуулжээ. 

Биднийг шар усны үер үүсэж болзошгүй эрсдэлтэй бүсэзд очиход бага насны хүүхдүүд эцэг эхийн хараа хяналтгүйгээр голын ай савд тоглож байсан. Иймд эцэг эхчүүд хүүхдээ хараа хяналттай байлгаж, шар усны үерээс сэрэмжлэхийг анхааруулж байна.