Э.Амартүвшин Монголд хийсэн тоглолтынхоо үеэр СУИС-ийн Хүндэт профессор цол хүртжээ

Э.Амартүвшин Монголд хийсэн тоглолтынхоо үеэр СУИС-ийн Хүндэт профессор цол хүртжээ

Монгол Улсын Ардын Жүжигчин, дэлхийн шилдэг баритон Э.Амартүвшин ДБЭТ-ын уран бүтээлчидтэй хамтран гала тоглолтоо хийлээ. 

Уг тоглолтод ДБЭТ-ын гоцлол дуучин, гавьяат жүжигчин Б.Эрдэнэтуяа, С.Мөнгөнцэцэг, Ө.Уянга, Б.Гомбо-Очир, ерөнхий удирдаач Ц.Тэлмүүн-Очир,  концертмейстер, гавьяат жүжигчин Б.Солонго нар болон найрал дуучид, симфони оркестрын хөгжимчид оролцжээ. Ардын жүжигчин Э.Амартүвшин хоёр өдрийн турш Монголынхоо үзэгчдэд дуу хоолойгоо хүргэж, танхим дүүрэн үзэгчтэй байв. Гала тоглолтын үеэр тэрбээр СУИС-ийн хүндэт профессор цол хүртсэн бөгөөд СУИС-ийн захирал, Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн Э.Сонинтогос түүнд хүндэт профессорын өргөмжлөлийг гардуулсан аж.