Зуданд өртсөн малчдад БНСУ-ын Засгийн газраас 200 мянган ам.долларын дэмжлэг үзүүлнэ гэж мэдэгдлээ

Зуданд өртсөн малчдад БНСУ-ын Засгийн газраас 200 мянган ам.долларын дэмжлэг үзүүлнэ гэж мэдэгдлээ

Манай улс зудын нөхцөл байдлын улмаас гурван сая гаруй малаа алдаад буй.  Тэгвэл БНСУ-ын Засгийн газраас 200 мянган ам.долларын (260 сая вон) хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ гэж ГХЯ-наас өнөөдөр буюу гуравдугаар сарын 11-ний өдөр мэдээлжээ. 

Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь зудын эрсдэлтэй бүсэд хамаарах бөгөөд сүүлийн үед 3.09 сая толгой мал хорогдсон бөгөөд хорогдол үргэлжилсээр байна. Харин Солонгос Улсын Гадаад харилцааны яамнаас, “Энэхүү дэмжлэг нь эвдэрсэн газрыг сэргээж, орон нутгийн иргэдийг аль болох хурдан хугацаанд жирийн амьдралдаа буцаахад тусална гэж найдаж байна” гэжээ.