Байшингийн дээврийн мөснөөс холуур явах, доор нь автомашинаа байрлуулахгүй байхыг анхаарууллаа

Байшингийн дээврийн мөснөөс холуур явах, доор нь автомашинаа байрлуулахгүй байхыг анхаарууллаа

Цаг агаар дулаарч байгаатай холбоотой дээврийн цас хайлж, шөнөдөө мөстөн иргэдийн дээрээс унаж, бэртэл гэмтэлд хүргэж болзошгүй байна. Байшингийн дээврийн мөснөөс холуур явах, доор нь автомашинаа байрлуулахгүй байхыг Онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа. Түүнчлэн шар усны үер ойр орчныхоо бохирыг тээвэрлэн урсдаг тул олон төрлийн халдварт өвчин үүсгэгч нян зөөгдөх магадлал өндөр. Шар усны бохир ус агаарт тодорхой хэмжээгээр уурших эсвэл хөрсөнд шингэснээр орчны бохирдлыг бий болгодог учир дараах зөвлөмжийг сахихыг анхааруулсан байна.