Оскар хүртсэн Украин найруулагч Мстислав Чернов: ОХУ, Украины дайн эхлээгүй үе рүү буцах боломжтой гэвэл би шагналаа буцаахад ч бэлэн байна

Оскар хүртсэн Украин найруулагч Мстислав Чернов: ОХУ, Украины дайн эхлээгүй үе рүү буцах боломжтой гэвэл би шагналаа буцаахад ч бэлэн байна

Өчигдөр буюу гуравдугаар сарын 11-ны өдөр 96 дахь удаагийн Оскарын наадам болж өндөрлөлөө.

Энэхүү наадмын “Шилдэг баримтат кино” төрөлд ОХУ-аас Украины хотыг бүсэлсэн эхний гурван долоо хоногийг сурвалжилсан сэтгүүлчийн видеоноос бүтсэн “Мариупольд 20 хоног” нэртэй кино шагнал хүртсэн. Тус баримтат кино нь Украины түүхэн дэх анхны Оскарын шагналыг авчирсан бүтээл юм.

Шагнал авах үедээ киноны найруулагч Мстислав Чернов, “ОХУ Украин руу довтлоогүй, дайнгүй үе рүү буцах боломжтой гэвэл би шагналаа буцаахад ч бэлэн байна. Гэхдээ цаг хугацааг ухраах боломжгүй. Би энэ тайзнаа гарсан анхны Украин найруулагч байх. Гэвч би энэ киног хэзээ ч хийгээгүй ч байсан болоосой” гэжээ. Тэрбээр Ассошиэйтед Пресс агентлагийн сэтгүүлч бөгөөд дайны эхэн үед бүлэг сэтгүүлчдийн хамт Мариуполь хотод хоригдох хугацаандаа киногоо хийсэн байна.