"Ж.Ганбаатар сайдын охин УУХҮ-ийн яаманд ажилладаггүй. "PDAC 2024" чуулганд сайн дураараа оролцсон" гэв

"Ж.Ганбаатар сайдын охин УУХҮ-ийн яаманд ажилладаггүй. "PDAC 2024" чуулганд сайн дураараа оролцсон" гэв

Канад Улсын Торонто хотноо зохион байгуулагдаж буй "PDAC 2024" чуулганд УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар болон холбогдох албаны хүмүүс оролцож буй.

Тэгвэл өөрийн охинтойгоо очсон УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарыг “охиноо төрийн зардлаар рга хэмжээнд дагуулан очсон” гэх шүүмжлэл гараад байна. Тэгвэл бид энэ талаар УУХҮ-ийн яамнаас тодруулахад, “Ж.Ганбаатар сайдын охин манай яаманд ажилладаггүй. Канадад Торонтогийн их сургуулийг төгссөн бөгөөд уг арга хэмжээнд өөрөө сайн дураараа оролцсон” гэсэн юм.

Сонирхуулахад, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарын том охин Г.Хүслэн нь Канадын "Shawnigan Lake School"-д суралцсан бөгөөд Торонтогийн Их сургуулийг эдийн засагч мэргэжлээр 2023 онд төгссөн байна.




Улаанбаатарт 29 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр бич өдөр

3 цагийн өмнө