"Малчид зээлээ төлж чадахгүй тул зээлийн эрсдлийн даатгалаар нь төлүүлмээр байна" гэж Малчдын холбооноос мэдээлэв

"Малчид зээлээ төлж чадахгүй тул зээлийн эрсдлийн даатгалаар нь төлүүлмээр байна" гэж Малчдын холбооноос мэдээлэв

"Малчдын зээлийг тэглэх тухай" Монголын Малчдын Нэгдсэн Холбооноос мэдээлэл өнөөдөр /2024.03.12/ хийлээ.

Монголчдын малчдын нэгдсэн холбооны тэргүүн Э.Пүрэвсүрэн, "Малчдын зээлийг эрсдлийн даатгалаар нь төлүүлэх ажлыг санаачлаад нэг сарын хугацаанд судалгаа хийлээ. Цаг зудын байдал хүндэрсний улмаас малчид зээлээ төлж чадахгүйд хүрч байна. Малчид ихэнхдээ 5-30 саяын зээл авдаг. Харин зээл авахдаа зээлийн эрсдлийн даатгалын төлбөрийг малчдаас авсан байдаг. Иймд малчид зээлээ төлж чадахгүй нөхцөл байдал бүрдсэн тул зээлийн эрсдлийн даатгалаараа зээлээ төлүүлэх хүсэлтээ байна" гэв.