Zura III “Цэвэрлэгээ” УСК-г дөрөв хоногт 67 мянга орчим хүн үзэж, дээд амжилт тогтоожээ

Zura III “Цэвэрлэгээ” УСК-г дөрөв хоногт 67 мянга орчим хүн үзэж, дээд амжилт тогтоожээ

Фантастик продакшны дэлгэцийн 17 дахь бүтээл Zura III “Цэвэрлэгээ” УСК энэ сарын 7-нд нээлтээ хийсэн.

2021 онд ZURA II "Цурам ажиллагаа" УСК нь тухайн жилийн кино театрын хамгийн өндөр үзэлттэй киногоор тодорч байсан. Тэгвэл  Zura III “Цэвэрлэгээ” УСК-г нээлтийн эхний 4 хоногт 66,939 хүн үзэж, кино театруудын рекордыг тогтоожээ. Энэ амжилт нь Монгол кинон дундаа нээлтийн эхний 4 хоногт үзсэн тоогоороо илт тасархай тэргүүлэх амжилт бөгөөд монголд нээлтээ хийсэн олон улсын кинонуудтай харьцуулахад “Аватар 2”-ийн араас хоёрдугаар байранд орох амжилтыг үзүүлээд байна. Түүнчлэн Zura III “Цэвэрлэгээ” УСК-ны эхний 4 хоногийн тасалбар бүгд зарагдаж дууссан учир нэмэлтээр шөнийн үзвэрүүдийг мөн гаргаж байна.